Наран баг


   ЖАРГАЛАНТ СУМЫН НАРАН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

           Жаргалант  сумын Наран  баг нь анх 2001 онд шинээр  байгууллагдсан. 78,2 га нутаг дэвсгэртэй, 674  өрх  2580  хүн амтай.  Бүгд 22 гудамж, 428 хашаатай, ОБГ – ын 8 айлын орон сууц , хангамжийн 28 айлын сууц , Болор  27 айлын сууц ,Толхын ойлын 36  айлын орон сууц , Буянтын боргио 24 айлын орон сууц , политехникийн коллежийн  оюутны байр, 2-р 12 жилийн сургуулийн багш нарын байруудтай . Нийт хүн амын 30% нь казак , 70% нь монгол нийт өрхийн 40% нь хувийн сууцанд 60% нь гэрт амьдардаг. Тэтгэврийн насны  226 ахмадууд , тахир дутуугийн групптэй 159 иргэнтэй. 8-аас дээш хүүхэд төрүүлсэн  буянтай  ээж 38,     0-18 насны 939 хүүхэдтэй  ЕБС -д 545 сурагч , цэцэрлэгийн насны 245, их дээд сургууль, коллежид 214 оюутан суралцдаг. 10400 mолгой малтай 36 малчин өрх ,мал бүхий 65 өрхтэй ,  хувиараа хүнсний ногоо тариалдаг 28 өрхтэй, . Хагас өнчин 154 хүүхэд, бүтэн өнчин 11 хүүхэд, өрх толгойлон амьдардаг 179 эмэгтэй 12 эрэгтэй байдаг.  
Багийн Засаг даргын захирамжаар багийн засаг даргын дэргэдэх ажлын алба томилогдон ажиллаж байна. Багийн ИНХ-ын тэргүүлэгчдийн даргаар Т.Энхболд , багийн нийгмийн ажилтан Ц.Бэхбаяр ,баг хариуцсан татварын улсын  байцаагч Бямбацогт , баг хариуцсан цагдаагийн хэсгийн төлөөлөгч   Тойлбай , өрхийн эрүүл мэндийн төвийн  З.Цоож ахлагчтай хамт олон ,  малын эмчээр Нансалмаа нар  ажилладаг. 
Улсын аварга малчин Ц. Олдох , Гавъяат барилгачин  Т.Дүнгэнбай аймаг , сумын тэргүүний малчин Г.Содном , Ц.Адъяа , ногоочин Б.Хурманхан , зэрэг ажил хөдөлмөрөөрөө залуу үеийнхний бахархал болсон ахмад буурлуудтай . Авто тээврийн хэрэгсэл 234 , хувиараа хөдөлмөр эрхлэгч 196, Аж ахуйн 12 нэгж 9 албан байгууллагатай үйл ажиллагаагаа явуулж байна. 
         2003 онд Жаргалант сумын Дэд байр, 2005 онд Жаргалант сумын Тэргүүний  баг, 2006 онд аймгийн Жишиг баг, 2007 онд Аймгийн тэргүүний баг, 2007 онд Жаргалант сумын Тэргүүний баг, 2009 Жаргалант сумын 2 -р байр  баг ,   2010 онд Жаргалант сумын  3-р байр тус тус шалгарч байсан.
                                                                           

                                 Багийн Засаг дарга И.Цэрмаа  99435824, 89005824
                                 Нийгмийн ажилтан Ц.Бэхбаяр  94903989
       Цахилгаан шуудан: TSERMAA_2009@YAHOO.COM
Ажлын утас: 70433687