Магсаржав баг


        Магсаржав баг нь төв хэсэгт байрладаг. Нийт 594 өрхийн 2110 хүн амтай. Үүнээс эмэгтэй 1001, эрэгтэй 1109. Багийн нийт өрхийн 60 хувь нь орон сууцанд, 40 хувь гэр хороололд амьдардаг.  Ахмад настан 178,   өрх толгойлсон эмэгтэй 122, өрх толгойлсон эрэгтэй 32, сургуулийн өмнөх боловсролын насны 176, сургуулийн насны  474 хүүхэд, хөдөлмөрийн насны 1348 иргэн оршин сууж байна. Тус багийн нутаг дэвсгэрт 12 жилийн 3 дугаар сургууль, 2-р цэцэрлэг, 5-р  цэцэрлэг, Капитал банк, Хадгаламж банк, Төрийн банк,  Төв номын сан, Хүүхэд гэр бүл  хөгжлийн хэлтэс болон бусад ТББ, ХХК,   аж ахуй нэгж, дэлгүүр хоршоо, цайны газар, үсчин зэрэг үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус багийн онцлог нь:

  • Оршин суугчдын  60 хувь нь төвлөрсөн орон сууцанд амьдардаг
  • Насанд хүрэгчдийн боловсролын түвшин өндөр
  • Төрийн албан хаагч болон, хувиараа хөдөлмөр эрхлэгч нар оршин суугчдын дийлэнх

хувийг эзэлдэг.

  • Дэд бүтэц сайн хөгжсөн, төвлөрөл ихтэй
  • Ажилгүйдэл бага
  • Нийгмийн үйлчилгээнд ойрхон

Манай багийн бахархал:

 

  • Монгол Улсын гавъяат эдийн засагч  Н.Дамба, Ү.Цэдэнбал
  • Монгол Улсын гавъяат багш Л.Норолхоосүрэн
  • Монгол Улсын гавъяат эмч Ж.Даваабал, Ц.Даваахүү
  • Монгол Улсын гавъяат жүжигчин Н.Сэнгэдорж
  • Монгол Улсын гавъяат барилгачин Р.Цэдэнбал
  • Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Пүрэвжав
  • Монгол Улсын гавъяат тариаланч С.Лхагважав

Магсаржав багийн ажлын албанд:

 

  • Багийн Засаг дарга   С.Эрдэнэбаатар
  • Нийгмийн ажилтан    Ч.Ариунаа
  • ИНХ-ын дарга   Ц.Ганданповрон
  • Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Шинэбаяр
  • Сумын ИТХ-ын төлөөлөгч  Д.Батхуяг
  • Сумын ИТХ-ын төлөөлөгч  Д.Батзориг  нар хамтран ажиллаж байна.