Тахилт баг


  ЖАРГАЛАНТ СУМЫН ТАХИЛТ БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛАГА

     Тус баг нь 433 өрх, 1621 хүн амтай .16 гудамж, 411 хашаатай  Хувийн сууцанд 122, гэрт  311 өрх амьдардаг.
Тус багийн нутаг дэвсгэр дээр 10-р цэцэрлэг, 5 худаг, Тарагны цех, Авто машины засварын үйлчилгээ буюу токарын цех, 8 хүнсний дэлгүүр, авто засвар, түц зэрэг үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа явуулж байна. 
Багийн өрх хүн амын амьжиргааны байдлыг судлан үзвэл боломжийн амьдралтай 315, ядуу 118, өрх  үүнээс өрх толгойлсон 89, үүнээс өндөр настан 86, Малчин өрх 17, ажилгүй иргэн 337, албан бус хөдөлмөр эрхэлдэг 189, гадаадад ажил эрхэлдэг 1,  хөгжлийн бэрхшээлтэй 78. Сургуулийн өмнөх насны 165, ЕБС-ийн  573, их дээд сургууль коллежид 81, үүнээс гадаадад 1 иргэн ажиллаж байна. Тус багт тэтгэвэр тэтгэмж авч байгаа 106 ахмад байдаг.мөн тус багт Гавьяат барилагчин нэг үе үеийн ахмад дайчид бид бүхний бахархал болон аж төрөн амьдарч байна.