Цамбагарав баг


  Тус баг 678 өрх, 2487 хүн амтай, 79 албан газар аж ахуйн нэгж үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг. Манай багт 210 өндөр настан, тахир дутуугийн групптэй иргэд 44, өрх толгойлсон эмэгтэй 62 , өрх толгойлсон эрэгтэй 19, ядуу өрх 174, үүнээс нян ядуу өрх 70, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 3, Ерөнхий боловсролын сургуульд 434 хүүхэд суралцаж байна. Багийн нийт нутаг дэвсгэр 80.5   га үүнээс” Ойн бүс, Буянт голын ай сав газар,  50.5   гаг эзэлдэг. Багийн хэмжээнд малчин өрх 45, 2012 оны эцсийн мал тооллогоор 5186  толгой мал тоолуулсан байна.Тус баг нь монгол улсын “Гавьяат барилгачин Р.Сандуйжав, Тэргүүний багш Д.Саруул алдартнууд байдаг. Багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар З.Төмөрсанаа , тэргүүлэгчээр Р.Сандуйжав , О.Төмөрсүх сонгогчдынхоо санал хүсэлтийг тусган ажиллаж хөдөлмөрчдийн тавьж буй санал хүсэлтийг хүлээн авч холбогдох байгууллага албан тушаалтанд хугацаанд нь хүргүүлэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Манай хамт олон 2003 онд тэргүүний баг шалгаруулах болзолт уралдаанд аймагт 3- байр эзэлж , өргөмжлөл мөнгөн шагналаар , 2005 онд зарласан сумын тэргүүний баг шалгаруулах уралдаанд 3- р байр , 2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ажлын хүрээнд “ Тохилог хот ,тухлаг амьдрал “ уриан дор зарласан тэргүүний тохижилттой баг шалгаруулах уралдаанд 1-р байр эзлэж тус тус өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдаж байсан бөгөөд хотын өдөрт зориулсан хөл бөмбөгийн тэмцээнд багаараа тэргүүн байранд орж шилжин явах цом , мөнгөн шагналаар шагнагдсан юм. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай чанартай ,жигд хүртээмжтэй хүргэн төр ард түмний гүүр болон ажиллаж ажил үйлс нь өөдрөг багийн иргэд нь сэтгэл хангалуун аж төрж байна.