ХОВД АЙМАГ ЖАРГАЛАНТ СУМ БААТАРХАЙРХАН
БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Багийн эрхэм зорилго:
Монгол улсын хууль тогтоомж Засгийн газрын болон аймаг сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх нь багийн эрхэм зорилго юм.
Манай Баатархайрхан баг нь Жаргалант сумын урд хэсэгт байрладаг. 1995 онд байгуулагдсан 59.7 га талбай бүхий засаг захиргааны анхан шатны нэгж юм.
Нийт 550 гаруй өрхийн 2145 хүн амтай. Үүнээс 1123 эмэгтэй, 1022 эрэгтэй. Нийт өрхийн 20% нь буюу 102 өрх Тулгын 3-н 30 айлын орон сууцанд, 80% нь гэр хороололд амьдардаг.
Өрхийн эмнэлэг 1, дунд сургууль 1, худаг 4, дэлгүүр 8 мөн “ Цахилгаан шугам шүлжээ” ХХК, Барилга угсралтын “ Ховдын өргөө “ХХК, “Их буян” худалдааны төв, “Номин”, “ Тубо”, “Итгэл” худалдааны төвүүд, “ Геологи “ зэрэг аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг.
2012 оны жилийн эцсээр: