Буянт баг


  1992 онд анх Жаргалант сум нь 5 багтайгаар байгуулагдаж байжээ.

Буянт баг нь анхны 5 багийн нэг нь байсан юм. Ингээд 1997 онд энэхүү 5 баг дээр Алагтолгой баг шинээр нэмэгдсэнээр Ховд аймгийн  Жаргалант сум нь 6 багтай болжээ. 1999 онд 6 багийг 12 баг болгон өргөтөгөсөн түүхтэй.

Анхны Буянт багийн засаг даргаар Н.Дорлиг гуай ажиллаж байжээ. 1999 онд Буянт баг нь 3 хэсэгт хуваагдан өргөжсөн ба тухайн үедээ 1245 өрхийн нийт 5000 гаруй иргэнтэй байжэ          э.

Энэхүү 1245 өрхөөс 245 өрхийг Рашаант багт, үлдсэн 1000 өрхөөс 500 өрхийг нь Цамбагарав багт мөн 500 өрхийг Буянт баг тус тус хувиарласан байна.

1992-1996 оны хооронд Н.Дорлиг

1996-2001 онд Ж.Цэвээн-Ойдов

2001-2012 оныг хүртэл Д.Мандахсоёл нар тус тус багийн засаг даргийн албыг хашиж байсан

2012  оны  2 сарын  1-ээс тус багийн засаг даргаар   А.Долгорханд  миний  бие  ажиллаж  байна.

Одоогийн  байдлаар  манай  баг  нь  710  гаруй  өрхийн  2800 хүн  амтай  байна. Үүнд 0-5 насны 310  цэцэрлэгийн  насны  хүүхэдтэй, 750  сургуулийн  насны  хүүхэд  байдаг .Манай баг нь 20 гудамжтай , 2 орон сууцтай,12 жилийн   6-р  сургууль  ,мөн  9,  6-р цэцэрлэгүүдтэй, Зэвсэгт   хүчний  123-р анги , Тэнгис  зоогийн   газар  гэх  мэтийн   АА-н нэгж   албан  газрууд   байрладаг Буянт  баг нь гаднаас  ирж , явж  байгаа зочид  гийчид дайран өнгөрдөг зам дагуу  баирладаг тул Ховд хотын  хөгжлийн нүүр  царайг илэргийлж байдгаараа онцлогтой.