Зээл олгох тухай

Зээл олгох тухай

 

            Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын 4.4 дахь заалт, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 47 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах жагсаалтанд эрэмбэлэгдсэн дарааллын дагуу Тахилт багийн иргэн Г.Должинсүрэнгийн “Үслэг эдлэл” төсөлд 10.000000 төгрөг /арван сая/-ийн зээлийг сум хөгжүүлэх  сангийн хөрөнгөөс олгосугай.

            2.Зээлийн эргэн төлөлт, төслийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн нарийн бичгийн дарга /Л.Энхтуул/-д үүрэг болгосугай.

            3.Төслийн зээлийг сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс гаргаж иргэн Г.Должинсүрэнгийн дансанд шилжүүлэхийг сан хариуцсан санхүүч /Б.Буяндэлгэр/-д зөвшөөрсүгэй.

            4.Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахыг Тахилт багийн иргэн /Г.Должинсүрэн/-д даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                  Д.БААСАНДОРЖ