Асран хамгаалагч тогтоох тухай

Асран хамгаалагч тогтоох тухай

 

            Гэр бүлийн тухай Монгол Улсын хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт оршин сууж байсан Баатар овогтой Минжүүр нь 2008 онд, Пэрэнлээ овогтой Долгор нь 2012 онд нас барж тэдний хүүхэд болох М.Сугаржав бүтэн өнчин үлдсэн тул Жаргалант сумын Буянт багийн 11 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух төрсөн ах Минжүүр овогтой Бямбасүрэнг М.Сугаржавын асран хамгаалагчаар тогтоосугай.

            2.М.Сугаржавын өсөн бойжих, сурч хүмүүжих бүхий л бололцоогоор ханган, өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон өсгөж хүмүүжүүлэхийг  М.Бямбасүрэнд даалгасугай.

            3.М.Сугаржавд хяналт тавьж ажиллахыг  Буянт багийн нийгмийн ажилтан /Д.Байгальмаа/-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                      Д.БААСАНДОРЖ