Харгалзан дэмжигч, асран хамгаалагч тогтоох тухай

Харгалзан дэмжигч, асран хамгаалагч тогтоох тухай

 

            Гэр бүлийн тухай Монгол Улсын хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 64.1.1 дахь заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Ховд аймгийн Буянт сумын Цагаан буланд оршин сууж байсан Лүүрэн овогтой Цэзэн нь 2011 онд, Чүлтэм овогтой Оюун нь 2006 онд нас барж тэдний хүүхдүүд болох Ц.Буянхишиг, Ц.Буянжаргал нар бүтэн өнчин үлдсэн тул Жаргалант сумын Бичигт багийн 2 дугаар гудамжны 26 тоотод оршин суух төрсөн эгч Цэзэн овогтой Ганхүүг Ц.Буянхишигийн харгалзан дэмжигчээр, Ц.Буянжаргалын асран хамгаалагчаар тус тус тогтоосугай.

            2.Ц.Буянхишиг, Ц.Буянжаргал нарын өсөн бойжих, сурч хүмүүжих бүхий л бололцоогоор ханган, өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон хүмүүжүүлэхийг  Ц.Ганхүүд даалгасугай.

            3.Ц.Буянхишиг, Ц.Буянжаргал нарт хяналт тавьж ажиллахыг  Бичигт багийн нийгмийн ажилтан /Б.Эрдэнэтуяа/-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                     Д.БААСАНДОРЖ