Мал сүргийг урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн үзлэг явуулах тухай

Мал сүргийг урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн үзлэг явуулах тухай

 

            Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай Монгол Улсын хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а” дахь заалт, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай  Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.1, 4.5.4 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Мал сүргийг халдварт гоц халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх болон, эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамаруулах ажлыг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулахыг МҮЭТ-ийн дарга Ц.Нанжид, багийн Засаг дарга, МЭҮН-ийн эмч нарт даалгасугай.

            2.Дээрх арга хэмжээг чанартай зохион байгуулах ажлын чиглэл төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

            3.Урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрүүл мэндийн үзлэг явуулахад шаардагдах бензин шатахууныг тооцон гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга /Д.Ариунбилэг/-д зөвшөөрсүгэй.

 

 

ЗАСАГ ДАРГА                                      Д.БААСАНДОРЖ