Ээлжит цэрэг татлага явуулах тухай

Ээлжит цэрэг татлага явуулах тухай

 

            Батлан хамгаалах тухай Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн А/102 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.2014 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татах ажиллагааг тус сумын хэмжээнд 2014 оны 05 дугаар сарын 01-06-ны өдрүүдэд зохион байгуулах цэрэг татлагын товчоог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

            Дарга                 Д.Ариунбилэг            Засаг даргын Тамгын газрын дарга

            Гишүүд:             Ц.Нанжид                  Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга

                                    Б.Нямчулуун            Байгаль орчны хяналтын байцаагч

            Нарийн бичгийн

            дарга               Т.Цагаанхишиг        Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн

            2.Цэрэг татлагын байрыг зааврын дагуу бэлтгэн бэлэн болгох, цэргийн насны 2 дугаар зэргийн үүрэгтнүүдэд зарлан дуудах хуудас хүргэж, цэрэг татлагын комиссын үзлэгт бүрэн хамруулж, гэрээт цэрэгт Ховд, Улаанбаатар хотын ангиудад явж алба хаахыг хүссэн 1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэнг баг бүр 1-ээс доошгүй хүнийг судлан, цэрэг татлагын комиссын үзлэгт оруулахыг Засаг даргын Тамгын газрын дарга /Д.Ариунбилэг/, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

            3.Цэрэг татлагын товчоонд шаардагдах зардлыг төсвөөс тооцон гаргахыг нягтлан бодогч /Ц.Өсөхбаяр/-д зөвшөөрсүгэй.

            4.Цэрэг татлагад шаардагдах иргэд, албан тушаалтан, машин техникийг дайчлан ажиллуулж, цэрэг татлагын ажлыг чанартай зохион байгуулан, дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг, цэрэг татлагын товчооны дарга /Д.Ариунбилэг/-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                             Д.БААСАНДОРЖ