Өндөржүүлсэн бэлтгэлтэй мэргэжлийн анги байгуулах тухай

 Өндөржүүлсэн бэлтгэлтэй мэргэжлийн анги байгуулах тухай

 

            Гамшгаас хамгаалах тухай Монгол Улсын хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1.1 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Сумын өндөржүүлсэн бэлтгэлтэй мэргэжлийн анги албадыг хавсралтаар баталсугай.

            2.Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг нийтэд зарлаж, сургуулилалт, цугларалт хийж гамшгийн нөхцөлд бэлэн байлгахыг улс төрийн орлогч  /Б.Батсүх/-д даалгасугай.

            3.Мэргэжлийн ангид шаардагдах машин техник, шатахуун хүн хүчийг хуулийн дагуу бэлэн болгохыг албан газрын дарга, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

            4.Холбоо зарлан мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэх, гамшиг болсон үед байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захирал, эрхлэгчийг дуудах, дохиотой болгох арга хэмжээ авахыг холбоо мэдээллийн дарга /Б.Шинэзориг/-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                       Д.БААСАНДОРЖ