Үнэлгээний хороо байгуулах тухай

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах  тухай Монгол Улсын хуулийн 46.1.1 даахь заалт, Төсвийн тухай  Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17 дахь заалт, аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны хэлтсийн 2014 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 12 тоот зөвлөмжийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих “Нийтийн эзэмшлийн талбайд байгуулах авто зогсоол”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

            Дарга             Б.Шинэзориг            Засаг даргын орлогч дарга

            Гишүүд:         Р.Нямсүрэн              Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо

Ц.Отгоншар              ИТХ-ын эрх зүй, иргэний танхим хариуцсан мэргэжилтэн

                                    Ж.Жамъяндорж      Хувийн хэвшлийн төлөөлөл

Нарийн бичгийн

дарга              О.Буяндэлгэр           ЗДТГ-ын туслах нягтлан бодогч

            2.Гүйцэтгэгч сонгон шалгаруулах үйл ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд цахим хэлбэрээр зохион байгуулж ажиллахыг үнэлгээний хорооны дарга /Б.Шинэзориг/-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Д.БААСАНДОРЖ