Мэндчилгээ

Буурал түүхийн сургамжийг ухаарч, сайн бүхнээ өртөөлөн буухайлж, хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн хөгжиж яваа нутгийн ард иргэдтэйгээ энэхүү цахим хуудсаар дамжуулан мэндчилж байна.

Төрт ёс, түүх соёлынхаа уламжлалыг нандигнан өвлөж оюун санаа сэтгэлгээний шинэ эрч хүчээр шууд ардчилал иргэдийн оролцоотойгоор Жаргалант ирээдүйг цогцлоон бүтээхээр зориг эрмэлзлэл дүүрэн яваа хотын иргэд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Баатарлаг түүхтэй, баялаг уламжлалтай Ховдчууд бид сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө бүс нутагт зохицсон үйлдвэрлэлийн орчин бий болгож, нийгмийн баялаг бүтээх нэгэн санаа зорилгын дор нэгдэх учиртай.

Алсын хараатай, хэтийн зорилготой, цэгц бодлоготой, бүсийн тулгуур төв хотын хөгжлийн төлөө байгууллага, хамт олон, түншлэгчидтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

ИТХ-ЫН ДАРГА                                                  ЗАСАГ ДАРГА

   Н.ЭНХТӨР                                                        Д.БААСАНДОРЖ

 

---оОо---

 

       ХОЛБОО БАРИХ:

ИТХ-ын дарга   Н.Энхтөр 

                            Ажлын утас: 70432190

                            Гар утас: 88436868

Засаг дарга Д.Баасандорж

                         Ажлын утас: 70432297

                          Гар утас: 99432499