Жаргалант сумын ЗДТГ

Сумын  Засаг  даргын  Тамгын  газар  нь шинээр  Засаг  дарга, орлогч дарга, Тамгын  газрын дарга, Ерөнхий санхүүч,  Нийгмийн  бодлогын ажилтан, иргэний бүртгэл мэдээлэл хариуцсан  ажилтан, газрын  даамал, мэргэжилтэн, Хүнс  хөдөө аж ахуйн  ажилтан  буюу улсын  байцаагч, Байгаль орчны  улсын  байцаагч, Хотын  захирагчийн  алба, архив бичиг  Хэргийн  эрхлэгч, бичээч, жолооч,  үйлчлэгч  гэсэн  бүтэц оронтойгоор  Засгийн  газрын болон аймаг,  сумын  Засаг  даргын  үйл  ажиллагааны хөтөлбөр  хууль  тогтоомжийг  хэрэгжүүлэхэд  чухал  үүрэгтэй ажлын  аппарат  ажиллаж байна.

Засаг  даргын  Тамгын  газрын  хамт  олон  нь байгуулагдсан цагаасаа эхлэн  ахмад  үеийнхээ ажлын  дадлага туршлагыг уламжлан  эзэмшиж  ирсэн  санаа сэтгэл  нийцсэн  чадварлаг  хамт  олон.

Засаг  даргын  Тамгын  газар  нь сумын  ИТХ, Засаг  даргыг  хамгийн шилдэг бөгөөд цаг  үеэ  олсон  зөвлөгөө, бүх  талын  мэдээллээр хангах,  хууль  тогтоомж  шийдвэрийг  нутаг  дэвсгэртээ зохион  байгуулах, үйл  ажиллагааны тасралтгүй жигд  ажиллах нөхцлийг баталгаатай хангах замаар иргэддээ  үнэнч шударга  үйлчлэх  хүрээнд багтаж, Эрүүл мэнд, соёл, боловсрол, хүүхэд залуучууд, нийгмийн  халамж  үйлчилгээ, хүн амын  амьжиргааны  түвшинг  дээшлүүлэх, төрийн  үйлчилгээний чанар  хүртээмжийг  сайжруулахад чиглэсэн  бодлого үйл  ажиллагаатай ажиллаж байна.

Тус сумын  Засаг  даргын  Тамгын  газар  нь  үйлдвэрлэл үйлчилгээ, хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал усан хангамж, газар тариалан, байгаль орчныг  хамгаалах,  түүний баялгийг  зүй  зохистой  ашиглах  нөхөн  сэргээх, хот  байгуулалт, архитектор, төлөвлөлт, дэд бүтцийн бодлогыг боловсруулах, зохион байгуулахад  ихээхэн  үүрэгтэй санаачлагатай ажилладаг