2013 онд 25-н хүнсний дэлгүүрт тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгов

Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ард иргэдэд суралчилах,  энэ хуулийн 6-дугаар зүйлийн 6.7.14 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тус сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилогдон ажиллаж  ховд хотын хэмжээнд  үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж тамхи худалдаалахыг зөвшөөрөх бүсэд байгаа 25-н хүнсний дэлгүүрт сумын Засаг даргын захирамжаар тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгов. Мөн тамхи худалдахыг хориглох бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүдэд тамхи худалдаалуулахгүй байх талаар мэдээлэл өгч, хяналт шалгалтыг тогтмол хийж ажиллаж байна.