Агаар бохирдуулах эх үүсвэрийн тооллого явагдаж дууслаа

Агаар бохирдуулах эх үүсвэрийн нэгдсэн тооллого явуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан  тус сумын нутаг дэвсгэр дээр үйл явуулж байгаа ААНБ, айл өрхүүдээс 2013 оны 12 дугаар сарын 01 өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд ажлын 3 хэсэг болон ажиллаж ховд хотын агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрүүдийн нарийвчилсан тоог судалгаагаар тогтоолоо. Үүнд нам даралтын зуух ашиглан байр объектоо халаадаг 76 аж ахуйн нэгж байгууллага,  7324 тээврийн хэрэгсэл, түүхий нүүрс, мод, аргал түлдэг ердийн галлагаатай зуух ашигладаг 5500 айл өрхүүд байгаа нь толлоогоор тогтоогдов.