Хууль тогтоомж сурталчилах аян зохион байгуулагдаж байна

“Хууль дүрэм бодит амьдралд-1”, “Эрх зүйн мэдээллийг иргэн бүрт”, “Хуулиа биелүүлцгээе” зэрэг аянууд үе шаттайгаар зохион байгууллагдаж амжилттай өндөрлөлөө. Аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хүүхдээ сонсъе” жүжигчилсэн тоглолт, “АХА” хөгжөөнт танин мэдэхүйн тэмцээнийг багийн иргэдийн дунд, албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд туг, дэвтэр аялуулах, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын дунд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжийг сурталчилах ажлыг Замын цагдаагийн тасаг, Ховд олон нийтийн телевизтэй хамтран тус тус зохион байгууллаа.

            Дээрх аянуудын хүрээнд Жаргалант сумын албан байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн дунд хууль сурталчилах ажлыг зохион байгуулж 4000 гаруй төрийн албан хаагч, иргэд олон нийтэд хүргэлээ.

“Хууль дүрэм бодит амьдралд -2” аян 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатайгаар зохион байгуулагдах бөгөөд аяны хүрээнд хууль тогтоомжийг сурталчилах тодорхой ажлуудыг төлөвлөн, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.