XVII ЖАРНЫ ТИЙН ЯЛГУУСАН УСАН МОГОЙ ЖИЛИЙН “ОНЫ 9 АЛДАРТАН” ТОДОРЛОО

Жил бүр уламжлал болгон явуулдаг Ховд хотын “Есөн алдартан”-г тодруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

 “Оны есөн алдартан” шалгаруулах үйл ажиллагаанд Төрийн Захиргаа, боловсрол, төрийн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэр эрхлэгч, хөдөө аж ахуй, газар тариалан, эрүүл мэндийн салбаруудад амжилттай ажиллаж, ажил үйлсээрээ манлайлсан 33 хүний материал ирснээс 9 алдартан тодруулах журмын дагуу Засаг даргын зөвлөлийн гишүүд Тийн ялгуусан усан могой жилийн 9 алдартанг тодруулсан юм. “Оны 9 алдарт” Тэргүүний Төрийн захиргааны албан хаагчаар Жаргалант сумын Засаг даргын Тамгын Газрын Байгаль орчны мэргэжилтэн Б.Нямчулуун, Тэргүүний эмчээр Бугат өрхийн эмнэлгийн их эмч С.Дамдиндулам, тэргүүний багшаар Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн гадаад хэлний багш Н.Болормаа, 5 дугаар цэцэрлэгийн багш Ш.Мөнхцэцэг нар, тэргүүний сурагчаар 1 дүгээр 12 жилийн 11е ангийн сурагч Н.Төрболд, тэргүүний ажилтанаар 3 дугаар цэцэрлэгийн тогооч Т.Эрдэнэ-Оюу, тэргүүний тариаланчаар Цамбагарав багийн тариаланч Н.Эрдэнэ-Оюу, тэргүүний үйлдвэрлэгчээр Алагтолгой багийн “Энх Хүнс” нарийн боовны цехийн эзэн Л.Ганбат, тэргүүний малчинаар Бугат багийн малчин Н.Буянтогтох нарыг сумын хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйлээр тус тус шагнав. Айлчлан ирж буй XVII жарны Ялгуусан хэмээх модон морь жи­лдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, ажил төрөл нь амжилтаар дүүрэн байхын ерөөл дэвшүүлэе.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ