Сум хөгжүүлэх сангийн зээлийг хэрхэн авах вэ?

Суманд жижиг, дунд үйлдэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулах сум хөгжүүлэх сан бүрдэж байна.

1.Сангийн хөрөнгө нь суманд ЖДҮ шинээр байгуулах, үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдана.

2. Зээлийн хугацаа 36 сар хүртэл байна.

3. Зээлийн хүү жилийн иргэн, аж ахуй нэгжид 2% байна.

4. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл сонгон шалгаруулах

  • Тухайн суманд ЖДҮ-лэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэлийг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байх
  • Хүрэх үр дүн, зорилт нь тодорхой байх
  • Төслийн үр ашиг гэрээний хугацаанд зээлээ эргэн төлөх боломжтой байх
  • Төслийн хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитойтодорхойлсон, эрсдэлийг даван туулах талаар тусгасан байна.
  • Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.

            5. Сангийн хөрөнгөнөөс зээл авч төсөл хэрэгжүүлэх этгээд нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Иргэн, аж ахуй нэгж нь харъяаллын хувьд Жаргалант суманд бүртгэлтэй байх
  • Сум хөгжүүлэх сан болон, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас урьд нь авсан зээлийн өргүй байх
  • Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, зээлээ хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай байх
  • Төсөл хэрэгжүүлэх этгээд нь сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслөө төсөл сонгон шалгаруулах зөвлөлд ирүүлнэ.
  • Зөвлөл нь иргэн аж ахуй нэгжийн ирүүлсэн төслийг сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх зарцуулах, хяналт тавих журмын шалгуур шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянан үзэж, зөвлөлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэнэ. Зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор сумын Засаг дарга зээл олгох захирамж гаргана.
  • Шалгарсан төсөлд зээл олох тухай шийдвэрийг үндэслэн тухайн төслийн хэрэгжүүлэгчтэй сумын Засаг дарга зээлийн гэрээг “Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үлгэрчилсэн загвар”-ын дагуу байгуулна.
  • Зээлийн гэрээг байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор зээлийн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуй нэгжийн дансанд шилжүүлнэ.
  • Иргэн, аж ахуй нэгж олгосон зээлийн хөрөнгө хүүг гэрээнд заасан хугацаанд сум хөгжүүлэх сангийн дансанд эргэн төлнө.
  • Зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй, эсвэл зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан бол зээлийн төлөгдөөгүй үлдэгдэлд торгууль ноогдуулж төлүүлнэ. Торгуулийн хувь хэмжээ нөхцөлийг сумын Засаг дарга, зээлдэгч нарын хооронд байгуулах гэрээнд тусгана.

              Төсөл ирүүлэх иргэн, аж ахуй нэгжийн бүрдүүлэх материал

  1. Бизнес төлөвлөгөө / төсөл /
  2. Иргэний үнэмлэхний / аж ахуй нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний/ хуулбар
  3. Багийн Засаг даргын тодорхойлолт
  4. Мэргэжлийн үнэмлэх, сертифкатны хуулбар
  5. Банк санхүүгийн байгууллагаар тойрох хуудас зуруулах
  6. Бусад нэмэлт материалуудаа хавсаргана .

Мэдээлэл бэлтгэсэн:         Жаргалант сумын Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн – Л.Энхтуул

Утас: 99144232