БНХАУ-ын Бэй Түн хотын удирдлага, бизнесийн төлөөлөгчид айлчлан ирлээ.

              Монгол улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Ховд аймгийн Ховд хот (Жаргалант сум) болон Бэй Түн хотын хооронд байгуулагдсан нөхөрсөг харилцааг цаашид хөгжүүлэх, торгоны замыг харилцан ашигтайгаар хамтдаа ашиглах, хоёр улсын хил орчим нутгийн ард түмний хоорондын харилцааг бататгах үүднээс Жаргалант сумын Засаг Дарга бөгөөд Ховд хотын захирагч дарга Д.Баасандорж, БНХАУ-ын Бэй Түн хотын Засгийн ордоны дарга Юу Лин нар хил орчмын нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, түүнчлэн хөдөө аж ахуй, шинжлэх ухаан технологи, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд спорт зэрэг өргөн хүрээнд харилцаатай байхаар тохиролцон санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.